Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж хэзээ ч шалгуулж байгаагүй

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж хэзээ ч шалгуулж байгаагүй

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудаад байсан Хуульч судлаач Х.Бат-Ялалт өнөөдөр /2019.06.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр өөрийн гүтгэгдэж буй талаараа ярьсан бөгөөд Ц.Нямдоржийг огцортол тэмцэхээ болихгүй гэдгээ албан ёсоор мэдээлжээ.

-ЗОРИГИЙН АЛЛАГЫН СЭЖИГТНҮҮД ХЭРГИЙГ МӨРДӨЖ БУЙ НЬ ЗОХИСГҮЙ ЗҮЙЛ-

Хуульч судлаач Х.Бат-Ялалт:

“Нямдорж хэзээ ч шалгуулж байгаагүй. Ард түмэнд хамгийн шударга сайн хуульч хэмээн баг зүүж ард түмнээ хуурч байна. Өнгөрсөн хугацаанд 10 мянга гаруй иргэдийн гомдлыг хүлээн авч, 2000 гаруй хууль хяналтын байгууллагатай холбоотой асуудлыг нийтэд дэлгэж шийдвэрлэсэн.

Иргэдийн шударга шүүхийг бий болгох асуудлыг 15 жилийн турш тасралтгүй тавьсан. Гэнэт л би шударга Нямдоржид саад бологч болсон. Тэрээр телевизийн нэвтрүүлгүүдэд ярихдаа “Бат-Ялалт тагнуулын байгууллагын хүн” хэмээн намайг гүтгэсэн. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс намайг шалгасан. Мөн түүнийг огцрохыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаал хийсэн эмэгтэйг миний охин дүү гэж худал хэлсэн” хэмээв.

Түүнчлэн тэрээр “Нямдоржийн санаа зовдог хоёр асуудал байна. Нэгдүгээрт, Зоригийн аллагын хэрэг, Хоёрдугаарт, Эрдэнэтийн 49 хувийн хэрэг.

Эрдэнэтийн 49 хувийн хэргээс гадна 51 хувийн буюу шахааны хэрэг байдаг. Харин Нямдорж “Намайг авлига битгий аваарай гэж байшин авч авч өгсөн” гэж хэлсэн. Тэрээр  сарын 50 сая төгрөгийн байшинд үнэ төлбөргүй амьдарч буйгаа “Тэг төгрөгийн түрээстэй байранд амьдарч болдог юм” хэмээн тайлбарласан.

Түүнчлэн С.Зоригийн аллага бол улс төрийн аллага гэдэг нь тодорхой. Тиймээс засгийн газарт буй бүх хүмүүс сэжигтнүүд юм. Харин сэжигтнүүд тухайн аллагын мөн чанарыг олох гэж оролцож буй байдал нь зохисгүй” хэмээлээ.

-ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГАСАН ШҮҮГЧИД ОНООГДОХ ЯЛЫН ХУУЛИЙГ САНААТАЙ ХӨНГӨЛСӨН-

Мөн УИХ-ын гишүүн шүүгчийг огцруулна хэмээн шаардаж буй нь “Гудамжны тэмцэл” юм гэлээ. Тэрээр эрүүдэн шүүсэн хэрэгт хоёр асуулт тавьжээ. Үүнд,

-Яагаад 11 шүүгч хууль бусаар цуглуулсан нотлох баримт дээр тулгуурлан эрүүдэн шүүсэн бэ?

-Хэн шүүгчийн шийдвэрийг хууль бус гэдгийг тогтоох вэ?

Шүүгчид илт ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл хүлээдэг боловч илт хууль бус шийдвэр гаргавал 10-15 жил хорих ялтай гэмт хэргийн хууль байсан. Гэвч шинээр эрүүгийн хуулийг батлахдаа Ялын бодлогыг хөнгөрүүлэх үйл ажиллагаа хийсэн нь 5 жил хорих, 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах, мөнгөн дүнгээр торгох аль нэгнээс нь сонгох боломжтой болгожээ. Хэн нэгнийг хууль бусаар эрүүдэн шүүсэн бол 1-5 жил зорчих эрхээ хязгаарлуулаад өнгөрнө гэсэн үг ажээ.  

-СОНГОГЧИД ӨНӨӨ ҮЕД НЭГ ХЭРЭГЛЭЭД ХАЯДАГ “БЭЛГЭВЧ” ШИГ БОЛСОН-

Хуульч судлаач Х.Бат-Ялалт:

Шүүх гэдэг бол Монгол улсад шинэ салбар биш, гэвч “гар хүрдэггүй” салбар мөн.  Өнөөгийн биеэ үнэлэлт, хар тамхидалт хэрээс хэтэрлээ. Сонгогчид өнөө үед “бэлгэвч” шиг болчихсон. Ганц удаа хэрэглээд хаяж байна. Харин сонгогчид сонгоод хаягддаг биш хянадаг байх хэрэгтэй. ЖДҮ-гийнхэн хүртэл ашгаа хууль бусаар хувааж байна. Үндсэн хуульд заасан зургаан төрлийн зарчим байхгүй, ард түмэнд мэдлэг байхгүй байна. Монголын ард түмэн дайснаа зөв таньж, стратегитай дайрах хэрэгтэй. Намайг н.Эрдэнэчимэгээс мөнгө авсан, машинаар дайрч хүн алсан хэмээн ямар ч баримт нотолгоогүйгээр гүтгэсэн. Шударга гэдэг үг бол өнөөдрийн үг маргаашийн үйлдэл болохыг хэлдэг. “Цагаан сар ба хар нулимс” шиг амьдрал одоо ч нийгэмд тохиолдож байна. Хариуцлагатайгаар хэлэхэд “Би Нямдоржийг огцортол тэмцэхээ болихгүй” хэмээсэн юм.

Түүнчлэн “эрх мэдэлтэй хүмүүс захиалсан асуултаар хүссэн телевиздээ яриа өгч байна. Хэвлэл мэдээллийн байгууллага хоёр талыг ижил анхаараасай” хэмээн хүсэж буйгаа хэллээ.




“BONUS BOOST” BSB-д

47 минутын өмнө