Баригдаж буй барилгаас бетон унажээ

Баригдаж буй барилгаас бетон унажээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сүүлийн үед хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлжээ. Үүнд, Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй тухай 48 гомдол ирснээс 37 нь барилгын хаалт хамгаалалтгүй, нийтийн зорчих хэсгийг тусгаарласан хашаа, анхааруулах дохио санамжийг зохих газар байршуулаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Түүнчлэн барилгаас шавар чулуу, барилгын материал унаж иргэний эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан зургаан гомдол ирсэн байв.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хооронд “Химон констракшн” компанын барьж буй барилгын хоёр давхрын тагт задарч ТҮК-ийн хоёр ажилтны дээрээс унажээ. Мөн “Гурван гал” худалдааны төвийн урд баригдаж буй барилга дээрээс бетон унасан хэрэг гарчээ. Гомдлын дагуу 144 зөрчил илрүүлэн, Зөрчлийн тухай хуулиар 30 аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтанд 29 сая төгрөгийн торгууль ноогдуулсан аж.

Шалгалтаар 165 зөрчил илрүүлж, 71 зөрчлийг арилгуулж, аж ахуйн нэгжид 46 сая төгрөгийн торгууль тавьсан байна.