Н.Номтойбаярын шүүх хурал өнөөдөр болно

Н.Номтойбаярын шүүх хурал өнөөдөр болно

Н.Номтойбаяр нарын 10 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт болно.

Өмнөх буюу зургаадугаар сарын 26-ны өдөр товлогдсон гэм буруугийн хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ.