СЕХ-ны дарга Ерөнхийлөгчийн шаардлагыг хүлээж авах уу?

СЕХ-ны дарга Ерөнхийлөгчийн шаардлагыг хүлээж авах уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын анхдугаар чуулганыг нээж үг хэлэхдээ Сонгуулийн ерөнхий хороо СЕХ-ны дарга Ц.Содномцэрэнг огцрохыг шаардсан.

Тэрбээр “УИХ - ын сонгуульд нэр дэвшсэн 606 нэр дэвшигчийн 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож жуулийн байгууллагаар шалгагдаж байна . Гэтэл CEX тэдэнд ямар ч шүүлтүүргүйгээр үнэмлэх олгож, монгол төрийн өндөр босгыг үгүйсгэлээ. Мөн СЕХ сурталчилгааны туршид гарсан маргаантай байдалд ямар ч тайлбар хийж , маргаан шийдвэрлээгүй бөгөөд төрдөө итгэх ард түмний итгэлийг хөсөрдүүлж байна. Иймд СЕХ - ны удирдлага өргөдлөө өгөхийг хүү индрээс шаардаж байна” гэсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны одоогийн дарга Ц.Содномцэрэн 2009 оноос өнөөдрийг хүртэл СЕХ - ны даргын албыг хашиж байгаа юм . Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд гурван удаагийн парламентын сонгууль, хоёр удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болон орон нутгийн сонгуулиудыг зохион байгуулжээ. Энэ асуудалд СЕХ - ны удирдлагууд ямар байр суурьтай байгааг нь тодруулахад “ Одоогоор манайхаас энэ асуудалд тайлбар мэдээлэл огох боломжгүй байна " гэж хариулсан байна. Харин хуульчдын хувьд дараах тайлбарыг өгч байна. Хууль зүйн ухааны доктор , профессор Ц.Цэлмэг “ Ерөнхийлөгч шаардах загнах, хардах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч зохих шаардлагыг тавьж байна гэж харсан. Шаардсаны дагуу огцорчих асуудал биш л дээ. Шаардлыг хүлээж авахгүй байх эрхтэй . СЕХ-ны дарга өөрийгөө буруутай гэж үзээд ёсзүйн хувьд хариуцлагаа хүлээж өргөдлөө өгч болно. Тэр хүний өөрийнх нь сонголт . Хуулийнхаа хүрээнд бол CEX даргыг УИХ томилдог . Тэгэхээр огцруулахаар эсэхийг УИХ шийднэ гэсэн үг. Их хурал дээр огцруулах үндэслэлүүдээ гаргаж тавиад нотлох баримтыг үндэслээд огцруулах эсэхийг шийднэ ” гэж мэдээллээ .




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө