Ерөнхий Сайдаар У.Хүрэлсүхийг улираан томиллоо

Ерөнхий Сайдаар У.Хүрэлсүхийг улираан томиллоо

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан шинэ Парламентын анхдугаар чуулган үргэлжилж байна. МАН-ын Бага хурлын гишүүд Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрийг нь хүргүүлсэн. Улмаар Ерөнхийлөгч дэмжиж, УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий Сайдаар чуулгад оролцсон 71 гишүүний 98,5 хувийн саналаар У.Хүрэлсүхийг улираан томиллоо.