"The Hu" хамтлагийн басс гитарчин гишүүн Б.Батхүү хамтлагаасаа гарахаар болжээ

"The Hu" хамтлагийн басс гитарчин гишүүн Б.Батхүү хамтлагаасаа гарахаар болжээ

"The Hu" хамтлагийн басс гитарчин гишүүн Б.Батхүү хамтлагаасаа гарах гэж байгаа тухай инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Мөн "The Hu" хамтлагийн фэн хуудасны админ Б.Батхүүг хамтлагаасаа гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тус мэдэгдэлд:  

"The Hu" болон гишүүдийн талаар санаа тавьж байгаад баярлалаа. Батхүү өөрийн хүсэлтээр хамтлагаа орхих шийдвэрийг гаргаж, гэр бүлдээ илүү их цаг гаргахаар болсонд харамсаж байна. \Биеийн байдал хэвийн\ Түүний оронд Германд хөгжмийн чиглэлээр магистр хамгаалсан хөгжимчин орохоор болсон. Дэлгэрэнгүй мэдээлэлийг дараа хүргэх болно.

Гэвч одоогоор албан ёсны мэдээлэл "The Hu" хамтлагийн зүгээс хийгээгүй байгаа юм.  Зургадугаар сарын 29-нд Улсын онцгой комисст хандив өргөх "ГЭРЭГ" тоглолтын үеэр Б.Батхүүгийн оронд "Аадар" хамтлагийн басс гитарчин Б.Нямдаваа тоглосон билээ.