Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурлыг хойшлуулах саналыг хүлээн авсангүй

Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурлыг хойшлуулах саналыг хүлээн авсангүй

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал дуусч гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Хуралдаан даргалагч, шүүгч Х.Идэр: Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас хүсэлтүүд гарсан. Ж.Эрдэнэбатын зүгээс шинэ өмгөөлөгч авсан учраас хэргийн материалтай танилцах хугацаа олгохыг хүссэн. Мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гарсан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг авч хэлэлцээд шүүгдэгч нарын хүсэлтээс татгалзаж байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг хойшлуулахгүй, цааш үргэлжлүүлнэ гэсэн юм.

Эх сурвалж: Livetv.mn

Учир нь түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй. Гэвч уг газар нь улсын тусгай хамгаалалтад авсан Засгийн газрын захирамжийн дараа түүний дүү Ж.Эрдэнэтөгсийн компанид зарагдсан ч улсад буцаан олгосон газар ажээ.