ТЕГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох хэргийг Төв аймгийн ШҮҮХ өнөөдөр хүлээн авчээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох хэргийг Төв аймгийн ШҮҮХ өнөөдөр хүлээн авчээ

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг ЦЕГ-ын Тусгай субьектыг шалгах хэлтсээс шалгаж байгаа.

Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэсэн саналыг Цагдаагийн байгууллагаас зохих хуулийн байгууллагуудад хүргүүлсэн ч түүнийг тавдугаар сарын 23 ны өдөр батлан даалтад гаргах шийдвэрийг Шүүхээс гаргасан байдаг.

Тэгвэл Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэн, хоёр долоо хоногийн өмнө Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.  

 Энэ дагуу Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус, тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нэр бүхий есөн холбогдогчтой эрүүгийн хэргийг Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.06.25-ны буюу өнөөдөр хүлээн авсан байна. 

Ингэснээр Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэх Шүүх хурлын тов гарах юм. Б.Хурц нарт хамаарах хэрэг 5 хүртлэх жилийн хорих ялтай байж болзошгүй юм.