Тува эр ууланд зэрлэг баавгайн дайралтаас амьд үлджээ

Тува эр ууланд зэрлэг баавгайн дайралтаас амьд үлджээ

Оросын өмнөд хэсэгт орших Тувад Николай Иргит гэх залуу хүрэн баавгайн довтолгоонд өртсөн байна. Цагдаа нарын хэлснээр, “Николай Иргит нь хулгайн анчин байсан бөгөөд зэрлэг баавгайн довтолгооноос амьд үлдсэн” гэжээ. Зэрлэг баавгайг довтлох үед тэрээр найз нөхдийн хамт хандгай, бугын эвэр цуглуулж явсан байна.   

35 настай Тува эр хүрэн баавгайг цохиж, хэлийг нь тасалж түүний довтолгоог давсан аж. Харин тэрээр нүүр, толгой, гар, цээжин тус газраа аймшигтай их шарх авсан байна. Тухайн үед найзууд нь түр зуурын дамнуурга хийж, шархадсан Николайг ойролцоох тосгонд аваачиж эмнэлгийн тсламж үзүүлжээ. Николай одоо Кызылд 90 километрийн зайд том эмнэлэгт хэвтэж байгаа аж.

Цагдаагийн газрын мэдэгдэлд: "Баавгай түүнийг цохьсон. Николайн нүүрэн дээр шүдээ хавиран ирэхэд баавгайн хэлийг гэмтээж, довтолгоог зогсоожээ. Улмаар баавгай зугтсан байна. Харин Иргит цус алдаж, найзуудыгаа ирэхэд тусламж хүссэн" гэжээ.

Харин Иргит болсон явдлын талаар хэлэхдээ: "Баавгайг хараад айдаст автсан. Учир нь би ямар ч зэвсэггүй, хутгагүй байлаа. Тэгээд баавгайг довтлохгүй гэж бодоод хашгирч эхлэсэн. Гэтэл баавгай над руу дайран ирсэн. Би түүний нүүр рүү нь цохисон боловч тэр миний хөл рүү дайрсан” хэмээн ярьжээ.

Шархадсан хэлтэй баавгай ой руу зугтаж, олдоогүй юм. Араатан амьтан хүн рүү халдан довтолбол буудаж болох хуультай аж.

Николай болон түүний найзууд хууль бусаар ан агнаж, эвэр цуглуулдаг байжээ. Цуглуулсан эврээ тэд хар зах дээр аваачин зарж, борлуулахыг зорьдог байв. Мөн тэд ойн хязгаарлагдмал бүсэд гарсан түймэрт сэжиглэгдэж буй юм байна.

ОХУ-ын зүүн хэсэгт орших Петропавловск-Камчаткийн нисэх онгоцны буудлын ойролцоо тэнүүчилж явсан том хүрэн баавгай Иргит рүү дайрсан баавгай байж болзошгүй тухай нэгэн хэвлэлд мөн мэдээлэгджээ.