Халх голын эргээс алга болсон гурван настай хүүхдийг хайж байна

Халх голын эргээс алга болсон гурван настай хүүхдийг хайж байна

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн Халхын голд хүүхэд осолдсон хэрэг гарлаа.

Өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газарт өдрийн 14:00 цагийн орчим гурван настай эрэгтэй Халхын голын эрэг дээр сууж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг  хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сум дундын эмнэлгийн эмч, орон нутгийн иргэд Халхын голоос хойд зүгт 8 км-ын тойрогт голын эрэг дагуу явганаар болон завьтай самналт хийж, тогтоол ус болон голын эрэг дагуу агаараас нисдэг төхөөрөмж ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.