Чехийн Элчин сайдаар томилогдсон Н.Наранбат ТАМХИНЫ хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа юу

Чехийн Элчин сайдаар томилогдсон Н.Наранбат ТАМХИНЫ хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа юу

Монголынхоо нэрийг гадаадад сурталчлах, төлөөлөх учиртай элчин сайд, дипломат ажилтнууд хэрэг төвөгт орооцолдож асуудал дагуулсан тухай мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Хамгийн сүүлд Монголын хоёр дипломат ажилтан хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж буй юм.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад сууж буй Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Наранбат  одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны есдүгээр сард эрэн сурвалжлагдаж байжээ. Тодруулбал, түүнийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн, өөрчилсөн гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагаас эрэн хайж байсан аж. Мөн түүнийг тамхины хэрэгт нэр холбогдон одоо ч эрэн сурвалжлагдаж байгаа талаар сэтгүүлч У.Оргилмаа өөрийн цахим хуудаснаа бичжээ.  

Тэрбээр 2017 оны гуравдугаар сард Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон очсоноос хойш одоо хүртэл ажиллаж буй юм.

Элчин сайд Н.Наранбат нь, ХУИС-ийн чех хэлний ангийг төгссөн бөгөөд 2000 онд ГХЯ-ны Ази, Африк газраас ажлын гараагаа эхэлсэн. Сингапур дахь Ерөнхий консулын газарт консул, ЭСЯ болон өөрчлөн зохион байгуулагдахад нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2016 оноос Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаа ажээ.

Эрэн сурвалжлагдаж байсан тухай мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.