Арвайхээр чиглэлийн замын далан үерийн улмаас эвдэрч, зорчих хэсэгт саад учирчээ

Арвайхээр чиглэлийн замын далан үерийн улмаас эвдэрч, зорчих хэсэгт саад учирчээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт усархаг бороо орсны улмаас үер бууж улсын чанартай А0301 замын гол хэсэг усанд автжээ. Тодруулбал Арвайхээрээс зүүн тийш 9-10 км-т замын далан усанд идэгдэж, эвдэрсэн байна. 

Иймд авто замын зорчих хэсэгт саад бий болсон тул тус чиглэлд зорчиж буй иргэд, жолооч нарт анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагий албанаас онцгойлон анхааруулж байна.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө