Гучин Ус сумын удирдлагуудын дуудсанаар сонгуулиа өгөх гэж яваад осолд орсон оюутнуудын хагалгаа амжилттай болжээ

Гучин Ус сумын удирдлагуудын дуудсанаар сонгуулиа өгөх гэж яваад осолд орсон оюутнуудын хагалгаа амжилттай болжээ

Өвөрхангай аймгийн Гучин ус сумын удирдлагуудын дуудсаны дагуу сонгуулиа өгөхөөр нутаг руугаа явж байсан дөрвөн оюутан осолд орж хүнд гэмтсэн мэдээллийг бид өмнө хүргэж байсан. 

СУРВАЛЖИЛГЫГ ЭНД дарж уншина уу. 

Ар гэрийнхнийх нь өгсөн мэдээллээр Гучин ус сумын дарга нар оюутнуудыг хотод байхад нь дуудаж, унаа тэргээр үйлчилсан байдаг. Нэгэнт унаа гаргаж өгсөн учраас оюутнууд сонгуулиа өгөнгөө гэртээ харьчихаад ирье хэмээн явж байгаад өнгөрсөн сарын 23-ны өдөр осолд орсон юм. 

Тэгвэл хоёр оюутан өчигдөр /2020.07.03/ хагалгаанд оржээ. Хагалгаа амжилттай болсон байна. Гэхдээ биеийн байдал нь цаашид хэрхэх, ирээдүйд үүсч болох эрсдлийг одоогоор мэдэх боломжгүй байгаа юм байна.

Мөн сумын удирдлагууд оюутнуудын ар гэрийхэнтэй уулзаж "Ийм харамсалтай үйл явдал болно гэж огт бодсонгүй. Жолоочийн буруугаас болж осол гарсан. Бүхий л зүйлээр тусалж дэмжинэ" хэмээн ярьжээ.

Хоёр оюутны хувьд нэг нь хэвлийн хагалгаанд орсон бол нөгөө нь нугасны хагалгаанд орсон юм.