39 аж ахуй нэгжийн гадаадын 6898 ажиллах хүчийг гадаадаас оруулж ирэх шийдвэрийг гаргажээ

39 аж ахуй нэгжийн гадаадын 6898 ажиллах хүчийг гадаадаас оруулж ирэх шийдвэрийг гаргажээ

Коронавирусийн цар тахлаас сэргийлэх зорилгоор манай улс хилээ хааж, чартер нислэгээр өөрийн иргэнээ авчрах болсон. Газар гэсэх үеэс гадаадын ажилчдыг оруулах боломжгүй болсон нь гаднын зээл, тусламжаар хэрэгжүүлэх томоохон төслүүдийн бүтээн байгуулах ажлыг хойшлуулсан.

Гэхдээ Засгийн газар 39 аж ахуй нэгжийн гадаадын 6898 ажиллах хүч, мэргэжилтэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохоор болжээ. Энэхүү тогтоолыг тавдугаар сарын 6-нд баталсан байна. Гадаад ажилчдыг 6, 7, 8 дугаар сард хуваарь тогтоон оруулахаар төлөвлөсөн байдаг.

Дээрх 164 дүгээр тогтоолын хүрээнд мөн есөн байгууллагын 1948 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнг 2020 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлжээ.

Тогтоолын хавсралтад зааснаар:

Гадаад орнууд Монгол Улсад буцалтгүй тусламж, зээл олгохдоо тэдгээр төслүүддээ өөрийн орны компаниудыг тендерт оролцуулах шаардлага тавьдаг. Өнгөрсөн хугацаанд БНХАУ, Энэтхэг, Франц зэрэг орноос үзүүлсэн тусламжийн хүрээнд тэдгээр улсуудын компани, консерциум тендерт шалгаран оролцож ажил авсан байдаг. Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадаас ажиллах хүч оруулахгүй байгаагийн цаана бүтээн байгуулалт зогссон нь ийм шалтгаантай.

Дээрх 164 дүгээр тогтоолд заасан 6898 ажилтанг оруулж ирэх 39 компанийн нэр болон ажлын зориулалтыг дурджээ.