КОРОНАВИРУС: Германы гаргасан судалгаагаар манайх өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтжээ

КОРОНАВИРУС: Германы гаргасан судалгаагаар манайх өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтжээ

ХБНГУ-ын Роберт Кохын институтаас долоодугаар сарын 1-нд гаргасан “Ковид19 хар жагсаалт”-нд Монгол улс оржээ.

Тус судалгааг улс орнуудын өвчлөлийн байдлаас нь шалтгаалан ойр ойрхон шинэчилж байх бөгөөд жагсаалтанд багтсан улс орнуудаар зорчин Герман улсад ирсэн бол заавал 14 хоног тусгаарлагдах  шаардлагатай аж.

Дотооддоо халдвар алдаагүй байгаа боловч риск өндөртэй улс орнуудын жагсаалтанд орсон нь манай улс хүн амдаа хангалттай оношлогоо тест хийгээгүй, улсын хэмжээнд чанартай тархвар судалгаа хийгээгүйтэй холбоотой хэмээн зарим  эх сурвалжууд дүгнэж байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

42 минутын өмнө