ФОТО: Улаанбаатарт усан оргилуур бус ус зайлуулах хоолой хэрэгтэй байна

ФОТО: Улаанбаатарт усан оргилуур бус ус зайлуулах хоолой хэрэгтэй байна

Зуны дунд сар буюу долдугаар сарын 3-ны үд. Нийслэл Улаанбаатар хотод усархаг аадар бороо арваад минут үргэлжлэн орсны дараа явган хүн байтугай автомашинууд замаар явахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болов. Жил бүр л борооны усанд зам боогдож, гол болон үерлэдэг. Тогтсон борооны уснаас болж зам эвдэрч, хагаран олон хүний хөдөлмөр, хөлс, зарцуулсан төсөв салхинд хийсдэг. Тогтсон ус замын бат бөх байдлыг алдагдуулж, асфальтыг ховхлох, нимгэлэх зэрэг хохирол учруулдаг байна.

Нөгөө талаас замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины эд ангид тогтоол ус муу нөлөөтэйг жолооч нар хэлж байна. Үүгээр зогсохгүй явган зорчигчид замаар чигээрээ явахад бэрхшээлтэйгээс гадна замын хажуугаар явахдаа ус цацуулах вий гэсэн айдас дүүрэн явна. Бид өчигдрийн түр зурын аадар борооны дараах фото сурвалжилгыг хүргэж байна.