Хабиб Нурмагомедовын аав коронавирусийн улмаас нас баржээ

Хабиб Нурмагомедовын аав коронавирусийн улмаас нас баржээ

UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын аав, дасгалжуулагч Абдулманап өчигдөр 57 насандаа Covid-19 өвчний хүндрэлийн улмаас таалал төгсчээ.

Тэрбээр дөрөвдүгээр сарын сүүлээр коронавирусийн халдвар авсныхаа дараа эхлээд төрөлх Дагестандаа эмчлүүлж байгаад дараа нь хүндэрсэн тул тавдугаар сард Москва хотын цэргийн эмнэлэгт хүргэгдэж байв.

Холимог тулааны төрөлд нийт 28 тэмцээнд орохдоо ганц ч ялагдаагүй Хабиб Нурмагомедовыг бэлдэж, дэвжээнд гаргасан гол хүн нь түүний аав Абдулманап.

Залуудаа самбо бөх барилддаг байсан тэрбээр тулааны өөр өөр төрөлд хэд, хэдэн дэлхийн аварга төрүүлсний дотор UFC холбооны Ислам Махачев багтдаг юм.