Өнөөдөр ЭЕШ-ын жагсаалт, дүн оноог нийтэд зарлана

Өнөөдөр ЭЕШ-ын жагсаалт, дүн оноог нийтэд зарлана

ЭЕШ-д шилэн технологи нэвтрүүлсэнтэй холбогдуулж энэ жил тухайн хичээлийн шалгалтын материал засах үйл явц, дүнг live.eec.mn хаягаар шууд хүргэж, шалгуулагчид дүнгийн хариугаа 15 минут дотор мэдэх боломжтой болсон. Энэ нь шалгуулагчид болон багш нар, ар гэрийнхэн нь live.eec.mn хаягаар орж шалгалтын материал засах явц, дүнг нөхөж үзэх боломжтой явагдсан.

Энэ сарын 2-ны өдрөөс улс орон даяар эхэлсэн ЭЕШ өчигдөр 17:20 цагт Монгол хэлний шалтгалтаар дууссан юм.

Өнөөдөр /2020.07.06/ шалгалтын жагсаалт, дүн оноог нийтэд зарлаж, БАТЛАМЖ хуудсыг долдугаар сарын 9-10-нд олгоно. Энэ жилийн Улаанбаатар хотын 2020 онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авах бол орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.