Ж.Эрдэнэбатад оногдуулсан ялыг танилцуулж, Н.Номтойбаяр болон С.Бямбасайхан нарыг шүүнэ

Ж.Эрдэнэбатад оногдуулсан ялыг танилцуулж, Н.Номтойбаяр болон С.Бямбасайхан нарыг шүүнэ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагаас хоёр шүүх хурал үргэлжилнэ. 

Тодруулбал, Н.Номтойбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.2 /худал мэдүүлэг өгөх/ дүгээр зүйлийн 21.2-1, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан байна.

Өнгөрөгч долоо хож.ногийн Баасан гарагийн 22:00 цаг хүртэл буюу хоёр дахь өдрөө үргэлжилсэн шүүх хуралдаан өнөөдрийг хүртэл завсарласан билээ. 

Мөн Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 09:00 цагаас үргэлжилнэ. Өнгөрөгч Баасан гарагийн 22:00 цагт завсарласан шүүх хуралдаанаас Ж.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцсон юм. 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна. 

Улмаар хоёр өдөр үргэлжилсэн шүүх хуралдаанаас С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагт товлосон билээ. 

Өнөөдрийн шүүх хуралдаанаас Ж.Эрдэнэбатад оногдуулсан ялыг танилцуулна.