Баян-Өлгий аймгийн уулархаг нутгаар цас оржээ

Баян-Өлгий аймгийн уулархаг нутгаар цас оржээ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян баг, Улаанхус, Цэнгэл, Алтанцөгц, Толбо, Өлгий сумдын нутгаар өнгөрөгч шөнө хур тунадас буусан бөгөөд уулархаг нутгаараа цас оржээ. Өнөөдрөөс хур тунадасны хэмжээ багасахыг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Энэ сарын 25-ноос 26-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээллээр нутгийн ихэнх хэсгээр зарим газраар бага зэргийн бороо орох төлөв ажиглагджээ.

2019 оны зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 01-ний өдөр хүртлэх долоо хоногийн мэдээллээр,  “Хугацааны эхэнд нутгийн ихэнх, сүүлчээр зарим газраар бороо  орно. Салхи 5-10м/с. Хугацааны эхэнд салхины хурд 14-16м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэнд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 6-11градус, өдөртөө 13-18градус, 27-ноос дулаарч шөнөдөө 10-15градус, өдөртөө 20-25градус дулаан байх төлөвтэй байна”  гэжээ.