Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын шүүх хурал эхэллээ

Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын шүүх хурал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан эхэллээ. 

Өмнө нь Ерөнхий сайд асан С.Баяраас бусад шүүгдэгч болох С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын гурван нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг хойшлуулсан юм.

Тэгвэл өнөөдрийн шүүх хурлаар тэдний гэм бурууг дэнслэхээс гадна гурван шүүгдэгчийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Шүүхийн гадна иргэд шүүхийг шударга ажиллахыг хүсч тайван замаар дуу хоолойгоо илэрхийлж байна. 




Өнөөдөр луу өдөр

42 минутын өмнө