С.Эрдэнэ: Намын даргаа ирэх сарын 23-нд сонгоно

С.Эрдэнэ: Намын даргаа ирэх сарын 23-нд сонгоно

АН-ын дарга С.Эрдэнэ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

АН-ын аравдугаар Их хурлыг наймдугаар сарын 23-нд зохион байгуулах шийдвэр гаргажээ. Тус хурлаар нийт гишүүдээсээ сонгогдсон намын даргыг батламжилна гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ хэллээ. Үүнтэй холбогдуулан АН-ын Дотоод сонгуулийн хороо хуралдаж намын даргын сонгууль зохион байгуулах шийдвэр гаргажээ. АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 9-ныг хүртэл бүртгэх юм байна. Улмаар долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 14-ны хооронд сурталчилгааг зохион байгуулж, наймдугаар сарын 16-нд санал хураалт явахаар шийдвэрлэжээ. Намын даргад нэр дэвшигчдээс ямар нэгэн төлбөр хураамж, дэнчин авахгүй гэдгийг хэллээ.