Д.Батсүх: Ж.Эрдэнэбатыг өмгөөлүүлэх эрхгүйгээр шүүн тасалж, олон улсын конвенцийг зөрчлөө

Д.Батсүх: Ж.Эрдэнэбатыг өмгөөлүүлэх эрхгүйгээр шүүн тасалж, олон улсын конвенцийг зөрчлөө

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох ял оногдуулах шүүх хуралдаан өнөөдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс Ж.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оногдуулсан юм.

Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт  Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Тэгвэл Ж. Эрдэнэбатын өмгөөлөгч Д. Батсүх энэ үеэр  “Эцсийн шийдвэр улсын дээд шүүх дээр гарна. Миний өмгөөлүүлэгч давж заалдана. Хүнийг өмгөөлүүлэх эрхээр хангахгүй шүүн тасалсан нь Олон улсын гэрээ конвенцийг зөрчсөн алхам боллоо” хэмээн хэвлэлийхэнд мэдэгдсэн юм.