Амны хаалт хийж тараасан Монголчуудад Япончуудаас талархлын бичиг иржээ

Амны хаалт хийж тараасан Монголчуудад Япончуудаас талархлын бичиг иржээ

Япон улсад ажиллаж амьдарч буй монголчууд өөрсдийн гараар 1500 ширхэг даавуун маск оёж, Адажи дүүргйин метроны буудал дээр тараасан билээ.

Амны хаалт нэн ховор үед сайн үйлсийн аян зохион байгуулсан талаарх мэдээлэл цахим орчинд ихээхэн хандалт авч, твиттерт япончууд талархсан сэтгэгдлээ илэрхийлж байсан бол тус дүүргийн захиргаанаас монголчуудад талархлын бичиг ирсэн байна. Энэ талаар аяныг санаачлан зохион байгуулагч С.Мөнхбат өөрийн фейсбүүктээ нийтэлжээ.

Тэрбээр "Сар үргэлжилж хийсэн маск аяныхаа маскаас Токио хотын Монголчуудынхаа хамгийн ихээр амьдардаг Адажи дүүрэгт хандивласан билээ. Адажи дүүргээс маскчидад талархлын бичиг ирсэн байна. Өөрсдийнхөө хийсэн маскаар Япон улсад Эх орноо жоохон ч гэсэн сайхнаар сурталчилсан бүх Маскчидадаа бас тухайн үед хандив өгсөн болон Шинжүкү дүүрэгт тараалцсан залуустаа Бүх Монголчуудынхаа өмнөөс бас талархал илэрхийлье" гэжээ.