Шадар сайд Ө.Энхтүвшин "The Hu" хамтлагийнхныг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Ө.Энхтүвшин "The Hu" хамтлагийнхныг хүлээн авч уулзлаа

“The Hu” хамтлаг "КОВИД-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж "ГЭРЭГ" тоглолтоо өнгөрөгч зургаадугаар сарын 29-нд зохион байгуулсан. Тус тоглолтоос нийт 55 сая төгрөг Улсын онцгой комиссын хандивын дансанд цугларчээ.

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус хамтлагийн продюсер, МУГЖ Б.Дашдондог болон хамтлагийн гишүүд, мөн тоглолтыг хамтран зохион байгуулсан МҮОНРТ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзан чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Шадар сайд " Та бүхэн Монголын нэрийг дэлхийд гаргаж, Монголын нэрийн хуудас болж буй хамтлаг. Одоо бид КОВИД-19 халдварыг давж гарахын төлөө хичээн зүтгэж байна. Тэр цагт дэлхий дахинд Монголын нэр цуурайтах биз ээ. Энэхүү цар тахалтай тэмцэхэд та бүхний, ард иргэдийн өргөсөн хандив үнэтэй хувь нэмэр болж байна. Та бүхэнд урлагийн өндөр амжилт хүсье” гэлээ.