О.Дөлгөөний нэрийг ашиглаж мөнгө завшсан асуудал ГАРААГҮЙ

О.Дөлгөөний нэрийг ашиглаж мөнгө завшсан асуудал ГАРААГҮЙ

Монгол улсын шигшээ багийн холбон тоглогч, шилдэг залуу тамирчин О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан “Дөлгөөнд туслах хандивын аян” #Pray4Dulguun үргэлжилж байна. О.Дөлгөөн одоогоор АНУ-ын Сан Франциско хотын Их сургуулийн эмнэлэгт элэгний архаг дутмагшил гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Түүнд зориулж маш олон хүн, байгууллага хандив өргөсөөр байна. Эмчилгээнд 750 сая төгрөг шаардлагатайгаас 200 гаруй сая цуглаад байгаа тухай мэдээлж байсан юм.

Тэгвэл эл мэдээлэлтэй давхцан өчигдөр “О.Дөлгөөний нэрийг ашиглаж хувийн дансандаа мөнгө завшсан Санчир гэгчийг баривчиллаа” гэх мэдээлэл цахим орчинд тархаж шуугиан дэгдээсэн.

Эл мэдээллийн мөрөөр бид холбогдох албаныхан, болон цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хандивын аяныг ашиглан мөнгө завшсан гэх асуудлаар цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол мэдээлэл ирээгүй. Ор үндэсгүй худал мэдээлэл” хэмээх хариултыг өгсөн юм.