АН-ын даргад Ц.Оюунгэрэл, Л.Гантөмөр, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, А.Цэрэнбат О.Амартүвшин нар нэрээ дэвшүүлэх үү

АН-ын даргад Ц.Оюунгэрэл, Л.Гантөмөр, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, А.Цэрэнбат О.Амартүвшин нар нэрээ дэвшүүлэх үү

Сонгуульд ялагдсан Ардчилсан нам энэ өдрүүдэд бужигнаантай байна. Намаа шинэчлэх, даргаа солих гэх мэт ажилтай тус нам ирэх сарын 16-нд /2020.07.07/ шинэ удирдлагаа сонгох дотоод сонгуулийн товоо зарлажээ.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал нар өчигдөр /2020.07.06/ мэдээлэл хийж тус  намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл эхэлснийг мэдэгдсэн билээ. Тэдний хэлж буйгаар АН-ын даргаа бүх гишүүдийн саналаар сонгохоор болжээ.

Намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл 2020 оны долдугаар сарын 6-9-ний хооронд явагдаж, мөн энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Харин санал хураалт наймдугаар сарын 16-нд явагдах аж. АН-ын даргын сунгаа 21 аймаг, есөн дүүрэгт болж намынхаа гишүүд, дэмжигчидтэй уулзаж санал бодлыг нь сонсохын зэрэгцээ нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, бодлогоо танилцуулна. Тус нам 2017 онд мөн нийт гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгосон билээ.

Ардчилсан намын даргад олон хүн яригдаж буй ч баттай мэдээллээр Ц.Оюунгэрэл, О.Амартүвшин, А.Цэрэнбат, Л.Гантөмөр, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, О.Алтангэрэл нар нэрээ дэвшүүлж өрсөлдөх нь тодорхой болсон байна.

Эднээс О.Амартүвшин нар албан ёсоор нэр дэвшигчийн бүртгэлд бүртгүүлээд байна. Харин үлдсэн зургаагийнх нь хувьд бүртгүүлээгүй ч өрсөлдөх нь тодорхой болсон гэх мэдээлэл байгаа юм.

  • Ц.Оюунгэрэлийн хувьд УИХ-ын гишүүн, Соёл, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан туршлагатай, хүний эрхийн тэмцэгч юм.
  • Харин О.Амартүвшингийн хувьд “UFC” группийн эзэн, Монголын Худалдаа аж, үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн ажилтай.
  • А.Цэрэнбатын хувьд “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч, Дарханы замын асуудлаар олны анхаарлыг төвд орсон нэгэн юм.
  • О.Цогтгэрэлийн хувьд Тэсо группийн эзэн, Увс аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байна.
  • Харин Л.Гантөмөр нь УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан туршлагатай, 2016 онд намын даргын сунгаад оролцсон билээ.
  • Ж.Батсуурь нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан сая тус нутгаас УИХ-д сонгогдон ажиллаж байгаа юм.
  • О.Алтангэрэл нь Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд. Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж багагүй иргэдийн саналыг авсан нэгэн юм. 

Ардчилсан намын даргаар хэн сонгогдох нь зөв бэ?

Нийт: 0 саналтай