Монголд тахал гарсантай холбогдуулан ОХУ-д тарвага агнахыг хориглолоо

Монголд тахал гарсантай холбогдуулан ОХУ-д тарвага агнахыг хориглолоо

Ойрын өдрүүдэд хөрш зэргэлдээ Монгол, Хятад улсуудад тарваган тахлын халдварын тохиолдол бүртгэгдсэний дараа ОХУ-ын эрх баригчид болзошгүй аюулаас болгоомжилж Казахстан, Хятад, Монголтой хиллэдэг Алтайн хязгаарт тарвага агнах, махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглож, хил орчмын бүсэд эргүүлүүд ажиллаж эхэлсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

Мөн Өвөрмонголын Баяннуур хошуунд ням гаригт тарваган тахлын нэг сэжигтэй тохиолдол илэрч, гуравдугаар зэргийн онц байдал тогтоосон бол өмнөх долоо хоногт нь Монгол улсын Ховд аймагт хоёр тохиолдол бүртгэгдэд хөл хориод байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Гэхдээ ОХУ-ын “Роспотребназдор”-ын  хэмээх байгууллага тахлын халдвар хилээр орж ирэх аюул одоогоор байхгүйг мэдэгджээ.