Үндсэн хуулийн цэцийн гадаа хүчирхийллийг эсэргүүцсэн эмэгтэйчүүд жагсав

Үндсэн хуулийн цэцийн гадаа хүчирхийллийг эсэргүүцсэн эмэгтэйчүүд жагсав

Өнөөдөр /2019.05.13/ Үндсэн хуулийн цэцийн гадна хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсаал боллоо.

Тэд сүүлийн үед их гарах болсон хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эсэргүүцэж, тэднийг хүчирхийллээс хамгаалъя уриан дор жагсаж байгаа бөгөөд “Хүчирхийлэгч өөрөө УИХ-д гишүүн болох эрхгүй, МАН хүчирхийллийг өөгшүүлж байна” хэмээн хэлж байна.

Жагсагчид энэ үеэр “Биднийг жагсаал зохион байгуулахыг хориглож, зөвшөөрөл авч байж жагс гэлээ, хүчирхийлэгчид хүчирхийлэл үйлдэхдээ зөвшөөрөл аваагүй байхад бид эсэргүүцэж байгаа улс яагаад зөвшөөрөл авах ёстой юм бэ.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл газар авч олныг сэрдхийлгэсэн хэргүүд их гарах болсон байхад хүчирхийлэл үйлдэгчдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэхийн оронд өндөр албан тушаалд үлдээх гэж буй нь шударга бус юм,  хүчирхийлэгчид хуулийн дагуу арга хэмжээ авахыг шаардаж байна” гэв.

 

 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө