АНУ ирэх намраас онлайнаар хичээлээ зааж, гадаад оюутнуудын визийг цуцална

АНУ ирэх намраас онлайнаар хичээлээ зааж, гадаад оюутнуудын визийг цуцална

Энэ намраас эхлэн хичээлээ онлайнаар заах сургуулиудын гадаад оюутнуудыг АНУ-аас гаргах болсноо тус улсын Цагаачлал, Гаалийн алба (ICE) Даваа гарагт мэдээлжээ.

Тодруулбал, хэрвээ сургууль нь энэ намраас хичээлээ онлайн орчинд зааж эхэлбэл тус сургуульд суралцдаг оюутны виз эзэмшигч гадаадын иргэдийг АНУ-д оршин суухыг зөвшөөрөхгүй болсон байна. Тэдгээр оюутнууд нь өөр улс дахь салбар сургууль руу шилжих, эсвэл АНУ-аас сайн дураар явах ёстой гэнэ. Хэрвээ ингэхгүй бол албадан гаргах юм байна.

АНУ-ын олон их сургууль, коллежууд 2020 оны намраас эхлэн коронавирусийн цар тахлын нөлөөгөөр онлайн орчинд хичээл заах горимд шилжихээр төлөвлөж байгаа. Тухайлбал Харвардын их сургууль 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтаа онлайнаар зохион байгуулахаар болжээ.

ICE байгууллагын журам F-1, M-1 төрлийн виз эзэмшигчдэд үйлчлэх гэнэ. АНУ-ын төрийн департмент 2019 онд 388,839 ширхэг F виз, 9,518 ширхэг M виз гаргаж байжээ.

Онлайн бус, биечлэн хичээл сургалтаа зохион байгуулах сургуулиудын оюутнуудад дээрх журам үйлчлэхгүй юм байна.