Бангладеш улсын онгоцноос халдвар илэрсэн тул БНХАУ тус нислэгийг хүлээн авахгүйгээ мэдэгджээ

Бангладеш улсын онгоцноос халдвар илэрсэн тул БНХАУ тус нислэгийг хүлээн авахгүйгээ мэдэгджээ

Бангладешийн нэгэн агаарын тээврийн компаний онгоцноос халдвар илэрсэн тул БНХАУ-руу үйлдэх нислэгийг нэг долоо хоногийн хугацаанд түдгэлзүүлж буйгаа өчигдөр мэдэгдлээ.

Тодруулбал, Бангладешийн US-Bangla Airlines компанийн BS325 аялалын дугаартай онгоц өнгөрсөн сарын 28-нд Дака-Гуанжоу чиглэлд ниссэн бөгөөд таван зорчигчийн нуклейн хүчлийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 6-ны өдрөөс эхлэн тус компанийн энэхүү маршрутын нислэгийг нэг долоо хоногийн хугацаанд түдгэлзүүлжээ.

Энэ нь БНХАУ-ын Иргэний нисэхийн газар анх удаа гадаадын агаарын тээврийн компанид зориулан гаргаж буй сэрэмжлэх арга хэмжээ болж байгаа юм.   БНХАУ-ын Иргэний нисэхийн газрын мэдээлснээр, US-Bangla Airlines компани нь долоо хоногт гурван удаа Гуанжоу хот руу зорчигч, ачаа тээврийн нислэг үйлддэг юм байна.