Сайдад нэр дэвшигчдийг Удирдах зөвлөлийн хурлаар дэмжлээ

Сайдад нэр дэвшигчдийг Удирдах зөвлөлийн хурлаар дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж сайд нарын томилгоог хэлэлцэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд доорх хүмүүсийг сайдаар томилуулах саналыг Удирдах зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлжээ. 

Удирдах зөвлөлийн гишүүд эдгээр хүмүүсийг сайдаар томилохыг 100 хувийн саналаар дэмжжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар

  • Шадар сайд Я.Содбаатар 
  • Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 
  • ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
  • БСШУ-ны сайд одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн
  • Уул уурхайн сайд Г.Ёндон
  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  • Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
  • ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан
  • Соёлын сайд С.Чулуун
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл
  • Эрүүл мэндийн сайд Б.Цогтбаатар /ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/
  • Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа
  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарын томилуулахаар хэлэлцүүлж байгаа аж.