С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг батлан даалтад гаргахаар болжээ

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг батлан даалтад гаргахаар болжээ

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийг дөрөв дэх өдрөө хэлэлцэж байна.

2020.06.22-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагт товлоод байсан.

Улмаар шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар болсон ч, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр болсон юм. Харин С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргахаар болжээ.