ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Сайд нарыг томилох асуудлаар санал асуулга явуулахгүй

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Сайд нарыг томилох асуудлаар санал асуулга явуулахгүй

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр Төрийн ордонд хуралдаж сайд нарт нэр дэвшигчдийг 100 хувийн саналаар дэмжсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн эрх мэдлийн хүрээнд доорх хүмүүсийг сайдаар томилуулах саналыг Удирдах зөвлөлийн хуралд оруулж дэмжүүлсэн юм.  

ТОДРУУЛБАЛ, 

  • Шадар сайд Я.Содбаатар 
  • Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 
  • ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
  • БСШУ-ны сайд одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн
  • Уул уурхайн сайд Г.Ёндон
  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  • Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
  • ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан
  • Соёлын сайд С.Чулуун
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл
  • Эрүүл мэндийн сайд Б.Цогтбаатар /ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/
  • Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа
  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарын нэрийг нэр дэвшүүлсэн юм. 

-ЧУУЛГАНЫ ХУРАЛД ТАНИЛЦУУЛАХАД Л БОЛНО-

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагт эхэлж, сайд нарт нэр дэвшигчид тангарагаа өргөх юм.

Өнөөдрийн хуралдаанаар өмнөх жилүүдийнх шиг сайд бүрийг тусгайлан хэлэлцэж санал хурааж томилохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдсэн. Тийм учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн мэдлийнхээ хүрээнд Засгийн газрын танхимаа бүрдүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах л юм. 

Харин шинэ сайд нар УИХ-ын чуулганы хуралдаанд нэг, нэгээрээ тангараг өргөнө. 

У.Хүрэлсүх өөрийн тэргүүлэх |Засгийн газартаа ихэвчлэн шинэ, залуу хүмүүсийг сонгосон байгаа. Гэхдээ зөөлөн чихтэй, үгнээс гардаггүй хүмүүсийг сонгочихов уу гэсэн дүгнэлтийг улс төрийн хүрээнд хийгээд байгаа юм. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө