Бразилийн Ерөнхийлөгч Болсонаро дөрвөн удаа коронавирусийн шинжилгээ өгөхөд гурав нь эерэг гарчээ

Бразилийн Ерөнхийлөгч Болсонаро дөрвөн удаа коронавирусийн шинжилгээ өгөхөд гурав нь эерэг гарчээ

Бразилийн Ерөнхийлөгч Болсонаро халуурах зэрэг шинж тэмдэг илэрсний улмаас өчигдөр дөрвөн удаа коронавирусийн шинжилгээ өгөхөлд гурвынх нь хариу сөрөг, нэг нь эерэг гарчээ.

Тэрбээр өмнө нь коронавирусийг жирийн нэг томуу төдий хэмээгээд эдийн засгаа сүйрүүлэхгүйн тулд хөл хорио тогтоохгүй хэмээн ярьж байсан юм. Гэсэн ч Бразиль улс өдгөө халдвар авсан болон нас барсан хүний тоогоор АНУ-ын ард буюу хоёрдугаарт жагсаж байна. Болсонаро өнөөдөр телевизэд ярилцлага өгч байхдаа халуун нь буусан бөгөөд бие нь сайн байгаа гэж ярьжээ. Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт өндөр халуурах, ханиах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд өчигдөр байдал дордсоноор коронавирусийн шинжилгээ дахин өгсөн хэмээв.

Болсонаро өдгөө 65 настай, эрсдэлт бүлэгт харьяалагдаж буй тэрбээр Трампын магтсан гидроксихлорокин болон зарим орнуудын эмнэлэг коронавирусийн эсрэг ашиглаж буй гэгдэх антибиотикуудыг ууж байгаа аж. Гэвч тэдгээр эмийн аль нь ч коронавирусийн эсрэг үр дүнтэй эсэх нь батлагдаагүй байгаа юм. Одоогоор түүний хавьтагчдыг илрүүлэх, шинжлэх ажил үргэлжилж байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт халдвар авсан хүний тоогоор АНУ тэргүүлж, Бразиль удаалж байгаа билээ. Тухайлбал АНУ-д халдвар авсан 3  сая 97 мянга 84 хүн байгаа бол нас барсан хүний тоо 133 мянга 972-д хүрчээ. Харин Бразильд халдвар авсан 1 сая 674 мянга 655 хүн байгаа бол нас барсан хүний тоо  66 мянга 868 -д хүрээд байна.