Э.Тогтуун: “Pass.mn” аппликэйшнийг хэрэглэснээр худалдан авалтаа хоёр дахин хурдан хийх боломжтой

Э.Тогтуун: “Pass.mn” аппликэйшнийг хэрэглэснээр худалдан авалтаа хоёр дахин хурдан хийх боломжтой

Техник технелогийн дэвшлийг дагаж хүн төрөлхтний хэрэглээ өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Дэлхий нийтээр коронавирусийн цар тахал гарсан энэ үед хүмүүс аль болох харилцан хүрэлцээ багатай хэрэглээг сонгох болсон. Тэгвэл ХААН Банк, “Дата банк” ХХК-тай хамтран “Ухаалаг түрийвч” Pass.mn aппликэйшнийг харилцагчдадаа зориулан хэрэглээнд нэвтрүүлжээ.

“Дата банк” ХХК програм хангамжийн чиглэлээр 10 орчим жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн дөрвөн жил ХААН Банктай төлбөр тооцооны шийдэл, ПОС машины хөгжүүлэлт, програм хангамжийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж. Сүүлийн нэг жилийн хугацаанд төлбөр тооцооны “Ухаалаг түрийвч” буюу пластик картыг гар утсаараа орлох “Pass.mn” аппликэйшний шинэлэг шийдлийг зах зээлд нэвтрүүлээд байна.

Энэхүү технелогийн шийдлийн талаар “Дата банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Тогтуун “ ХААН Банкны харилцагчид Pass аппликэйшнийг  гар утсандаа татаж өөрийн картын мэдээллээ оруулснаар ашиглах боломжтой болно. Манай системийн давуу тал нь төлбөр тооцоо хийх хугацааг хоёр дахин хэмнэж чадахаараа онцлог. Мөн дэлхий дахинд тархаад буй коронавирусийн үед хүрэлцээ багатай хэрэглээ их болж байна. Энэ үед хэрэглэгчдийг эрсдэлээс хамгаалж ПОС машинд заавал гараараа хүрэлгүйгээр зайнаас төлбөрөө төлөх боломжийг олгож байгаа юм. Манайх картын мэдээллийг аюулгүй, найдвартай дамжуулах олон улсын стандартыг мөрдлөг болгон ажилладаг. Нөгөө талаас харилцагчид өөрсдөө нууц үгээ нууцлал сайтай буюу хэн ч тааварлаж, олж мэдэх боломжгүй үгээр хийх тал дээр анхаарч чадвал мэдээллийн аюулгүй байдалд санаа зовних зүйлгүй юм” гэв.

Уг аппликэйшнийг ашиглахын тулд зайлшгүй интернэтэд холбогдсон байх шаардлагатай бөгөөд цаашдаа АТМ-ээс бэлэн мөнгө авах, интернэтгүй үед ашиглах зэргээр хөгжүүлэлт хийх аж.

-УХААЛАГ ТҮРИЙВЧЭЭ КАРТТАЙГАА ХОЛБОН ҮЙЛЧИЛГЭЭНД БҮРТГҮҮЛЭХЭД НЭМЭЛТ ХУРААМЖГҮЙ-

ХААН Банкны харилцагч хэдэн ч карттай байсан энэ үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой бөгөөд аппликэйшн татахад ios9, Android7-гоос дээш үйлдлийн системтэй байхад л хангалттай юм байна.

Бусад үйлчилгээнээс ялгарах онцлог, ашиглалтын талаар ХААН Банкны Бизнес шинэчлэлийн газрын ахлах мэргэжилтэн М.Очирсүх хэлэхдээ “ХААН Банкны интернэт банкны аппликэйшн нь банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, бүртгэх зориулалт бүхий нэг ёсондоо цахим салбар болж явдаг. Харин энэхүү шинэ аппликэйшн маань төлбөр тооцоо хэсгийг ерөнхийд нь хариуцаж байгаа. Манай банкны нийт 20,000 цэгт байгаа ПОС төхөөрөмж дээр энэхүү аппликейшнээр төлбөр тооцоо хийх боломжтой. Цаашид төлбөр хүлээн авах боломжтой цэгийн тоог бид улам нэмэгдүүлэх болно” гэв.

 




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө