Баянхонгорт гэр шатаж хоёр иргэн амиа алджээ

Баянхонгорт гэр шатаж хоёр иргэн амиа алджээ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Ламын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 15 км-т/ иргэн О-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 07:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 07:52 цагт очиж 3 минут ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт иргэн Т /42 настай, эрэгтэй/ өртөж түлэгдсэн тул аймгийн ЯТТ-д, О /47 настай, эмэгтэй/, Т /15 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө