АНУ, ДЭМБ-аас гарах мэдэгдлээ албан ёсоор хүргүүлжээ

АНУ, ДЭМБ-аас гарах мэдэгдлээ албан ёсоор хүргүүлжээ

Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ыг гаргах болно гэж удаа дараа мэдэгдэж байсан бол энэ удаад албан ёсоор гарах мэдэгдлийг Конгресст хүргүүлжээ. Учир ДЭМБ-ыг Хятадын хяналт дор ажилласан,  дэлхий даяар тархаад буй цар тахлыг хүндрэхээс нь өмнө арга хэмжээ аваагүй, хангалтгүй ажилласан хэмээн шүүмжлээд байсан юм.

Энэ талаар Ардчилсан намын гишүүн, сенатч  Роберт Менедес өөрийн твиттер хуудсандаа “Цар тахлын дэгдэлтийн үед манай улсын ерөнхийлөгч АНУ-ыг ДЭМБ-аас гаргах мэдэгдлийг хүргүүллээ. COVID-ийн эсрэг Трампын барьж байгаа хариу арга хэмжээ эмх цэгцгүй, уялдаа холбоогүй байна. Энэ шийдвэр АНУ-д ямар ч ашиггүй. Америкчууд ганцаараа өвчтэй хэвээрээ үлдэнэ” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө