"ЖИ ТАЙМ”-ын  сүлжээтэй холбоотой  шүүх хурал хойшлов

"ЖИ ТАЙМ”-ын сүлжээтэй холбоотой шүүх хурал хойшлов

“ЖИ ТАЙМ” сүлжээтэй холбоотой гэмт хэргийн шүүх хурал энэ сарын 17-ны 09.00 цаг хүртэл хойшиллоо.

Уг шүүх хурал өнөөдөр 09:00 цагт эхэлсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаж дуусаагүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдоос шүүх хуралдаанд гэрч, шинжээч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан юм. Мөн улсын яллагч М.Очбадрахаас гаргасан саналыг үндэслэн шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

“Жи тайм корпорейшн” ХХК нь 11 мянга 398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан байх магадлалтай бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11 мянга 398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байгаа юм. Тиймээс шүүхийн тамгын газраас шүүх хуралдааныг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулан хохирогч нарт шүүх хуралдааны явцыг “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар шууд дамжуулан хүргэв.