Сайд нарыг томилж, захирамж гардууллаа

Сайд нарыг томилж, захирамж гардууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 16 сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг хийж, томиллоо. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд

• Шадар сайд – Я.Содбаатар
• ЗГХЭГ-ын дарга – Л.Оюун-Эрдэнэ
• Гадаад харилцааны сайд – Н.Энхтайван
• Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.Сарангэрэл
• Сангийн сайд – Ч.Хүрэлбаатар
• Хууль зүй, дотоод хэргийн сайд – Х.Нямбаатар
• Эрчим хүчний сайд – Н.Тавинбэх
• БСШУ-ын сайд – Л.Цэдэвсүрэн
• Зам тээврийн хөгжлийн сайд – Л.Халтар
• ХХААХҮ-ийн сайд – З.Мэндсайхан
• Соёлын сайд – С.Чулуун
• Эрүүл мэндийн сайд – Т.Мөнхсайхан
• Барилга хот байгуулалтын сайд – Б.Мөнхбаатар
• Батлан хамгаалахын сайд – Г.Сайханбаяр
• Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд – А.Ариунзаяа
• Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд – Г.Ёндон нар орж ажиллахаар болов. 

Яг одоо сайд нарт захирамж гардуулж байна. 16.00 цагт сайд нар тангарагаа өргөж, тамгаа гардаж авах юм. 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: