АНУ-аас хүмүүнлэгийн онгоцоор ирсэн иргэдийн төлсөн тэрбум гаруй төгрөгийг УОК авсан уу

АНУ-аас хүмүүнлэгийн онгоцоор ирсэн иргэдийн төлсөн тэрбум гаруй төгрөгийг УОК авсан уу

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан  АНУ-д тусламж үзүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн АНУ-ын Засгийн газар, ард түмэнд “Андын сэтгэл алсдахгүй” нэртэй тусламжийг хүргэхээр шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дагуу өнгөрсөн сарын 21-ний өдөр 60 мянган ширхэг нэг удаагийн хамгаалалтын өмсгөлийг АНУ-ын Онцгой байдлын Холбооны албанд хүргэхээр Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компанийн  7801 дугаартай шууд нислэг АНУ-ын Сиатль хот руу нислэг үйлдсэн билээ.

Ингэхдээ тус онгоцоор 250 орчим иргэнээ эх оронд нь авч ирэх талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлж байсан юм.

Уг хүмүүнлэгийн нислэгийн нийт зардал 189 мянган долларыг МҮАҮТ-ээс төлсөн боловч иргэдээс нэмэлтээр онгоцны тасалбарын мөнгийг авсан талаар зарим иргэд бухимдлаа цахим орчинд илэрхийлжээ. 250 хүний нислэгийн зардал нийлээд тэрбум гаруй төгрөг болж буй бөгөөд энэ мөнгийг УОК, МИАТ аль нь авсан талаар эргэлзээ төрүүлж байна.