Н.Энхтайван: ШХАБ дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллана

Н.Энхтайван: ШХАБ дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллана

Чуулганы хуралдаанаар сайд нарыг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Гадаад харилцааны сайдаар томилогдох Н.Энхтайванаас Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх үү, цаашид ямар бодлого барьж ажиллах вэ гэж асуулаа.

Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Н.Энхтайван асуултад хариулахдаа “Гадаад харилцааны сайдын ажлаа аваад яамны дэргэд ШХАБ-ын асуудлыг хариуцсан нэгж байгуулж ажиллана. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үедээ Монгол Улс ШХАБ дахь оролцоогоо нэмэгдүүлэх асуудлыг судална гэдгээ мэдэгдсэн байгаа. Бид тэр чиглэлд судалж, ажиллана" гэлээ.