С.Эрдэнэ тамгаа Ц.Туваанд шилжүүлэв

С.Эрдэнэ тамгаа Ц.Туваанд шилжүүлэв

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2020.07.08/ Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу намын тамга тэмдэг, эрх үүргийг Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд шилжүүлж өглөө. Тодруулбал, Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу нийт гишүүдийн саналаар шинэ дарга тодортол дэд дарга Ц.Туваан намын даргын эрх үүргийг хэрэгжүүлж, тамга барих аж.

Мөн Ардчилсан намын даргын сунгааг зохион байгуулах, ирэх наймдугаар сарын 23-нд хуралдах Х Их хурлын бэлтгэлийг хангах, хуралдуулах ажлыг Ц.Туваан хариуцаж ажиллахаар болсон байна. Дашрамд дурдахад, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн дүрмийн дагуу нийт гишүүдийнхээ саналаар сонгогдсон анхны дарга болж, өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намын даргаар ажилласан юм.