Сайд нарын ТАНГАРАГ

Сайд нарын ТАНГАРАГ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын 16 сайдыг танилцуулж, томилсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүд тангараг өргөдөг болсны дагуу яг одоо сайд нар тангараг өргөж байна. 

ТАНГАРАГИЙН ҮГ

Монгол улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж төрийн хууль биелүүлэх ажлыг төр ард түмэн, Монгол улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн сайд нар хэлж тангараг өргөж байна. 

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө