Г.Сайханбаяр: Афганистан дахь 113 цэргийн алба хаагчийн зургаа нь коронавирусийн халдвар авсан

Г.Сайханбаяр: Афганистан дахь 113 цэргийн алба хаагчийн зургаа нь коронавирусийн халдвар авсан

Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Г.Сайханбаяраас Афганистанд гацсан энхийг сахиулагчдийн талаар тодрууллаа.

Тэрбээр “Афганистанд нийт 113 цэргийн алба хаагч бий. Тэдний зургаа нь коронавирусийн халдвар авсан. Биеийн байдал нь харьцангуй гайгүй байгаа. НҮБ болон Олон улсын цэргийн багуудын эмнэлгийн хяналтад байгаа юм. Бид нар олон улсын авиа компаниудыг судалж, ойрын хугацаанд цэргийн багаа татах ажиллагаа явуулна” гэж мэдээллээ.

 



Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө