Амиа хорлосон байдалтай Маршалын гүүрнээс олджээ

Амиа хорлосон байдалтай Маршалын гүүрнээс олджээ

Их тэнгэрийн амны ойролцоо, Маршалын гүүр хэмээн олны нэрлэдэг байгууламжид хүн амиа алджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ сарын 4-ний 09.00 цагийн үед энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэнэ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ажилтнууд шалгахад 23 настай С гэх бүсгүй амиа алдсан байж. Хэргийн газрын үзлэгээр талийгаач амиа хорлосон нөхцөл байдал тогтоогдсон аж.




Өнөөдөр бар өдөр

52 минутын өмнө