ФОТО: Төрийн ордны арын цэцэрлэг өдөр бүр 06:00-21:00 цагийн хооронд нээлттэй байна 

ФОТО: Төрийн ордны арын цэцэрлэг өдөр бүр 06:00-21:00 цагийн хооронд нээлттэй байна 

Өнгөрсөн жилээс эхлэн зуны улиралд Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэд амарч, зугаалахад нээлттэй болгосон. Энэ жил зургадугаар сарын 15-ны өдөр Төрийн ордны цэцэрлэгийг нээсэн байна.

Ингэснээр иргэд долоо хоногийн турш 06:00-21:00 цагийн хооронд тус цэцэрлэгт чөлөөтэй нэвтэрч, зорчих боломжтой болж байна. Харин олон нийтийг хамарсан арга хэмжээ, холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулагдаж буй жагсаал цуглааны үеэр тодорхой хугацаагаар хаах юм байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ