Энэ жилийн наадмаар уламжлал ёсоор есөн насны морь уралдана

Энэ жилийн наадмаар уламжлал ёсоор есөн насны морь уралдана

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны "Хурдан морины уралдааны салбар хороо"-ноос мэдээлэл хийлээ. Энэ жилийн хувьд онцгой нөхцөл байдал тохиож буй учраас унаач хүүхэд бүрийн халууныг үзэж, халдвар хамгаалалтын дор үйл ажиллагааг явуулна гэж мэдээллээ.

Энэ жилийн наадмаар монгол 6 нас, эрлийз 3 нас гээд нийт 9 насны морь тус тус уралдана. Уяачид, мэргэжлийн холбоодын хүсэлтийг харгалзан эрлийз насны морьдыг уралдуулахаар болжээ. Маргааш буюу долоодугаар сарын 10-ны өдөр хурдан морьдын уралдаан 07:00-11:00 цагт хязаалан насаар эхэлж, 12:00-14:30 цагт эрлийз дунд насны морьд, 15:00-18:00 цагт шүдлэн нас тус тус уралдах юм. Харин долоодугаар сарын 11-нд азарга 07:00 цагт, их насны морьд 12:00 цагт, эрлийз дээд насны морьд 16:00-19:00 цагт тус тус уралдана. Долоодугаар сарын 12-ны өдөр соёолон, даага, эрлийз бага нас гэсэн гурван насны морьд уралдаж өндөрлөх юм.

Тээврийн цагдаагийн албанаас “Бид өмнөх жилүүдэд хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл саатал үүсэхээс сэргийлэн замын хөдөлгөөний урсгал чиглэлийг өөрчлөх, шаардлагатай тохиолдолд тодорхой цаг хэмжээнд хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах зэрэг арга хэмжээг авч ажилладаг байсан. Энэ жилийн хувьд ч мөн шаардлагатай тохиолдол гарвал хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана. Харин түгжрэл, саатал гарахгүй бол хөдөлгөөн хэвийн жигд явна. Хурдан морь уралдах үед замын хөдөлгөөнийг түр хаах шийдвэр гарсан. Энэ нь морь барианаас гарах үед болон ирэх үед хүмүүс олноороо бөөгнөрөх тохиолдол гардаг учраас түүнээс сэргийлэх зорилгоор гаргасан шийдвэр. Гэхдээ иргэд бөөгнөрөл үүсгэж, саад болохгүй бол хөдөлгөөнийг хязгаарлахгүй" гэсэн юм.

 




“BONUS BOOST” BSB-д

9 цагийн өмнө