Эрдэмтэд С.Чулууныг Соёлын сайдаар томилсныг эсэргүүцэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв

Эрдэмтэд С.Чулууныг Соёлын сайдаар томилсныг эсэргүүцэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв

Соёлын яамыг шинээр байгуулж академич С.Чулууныг сайдаар нь томилсон. Түүнийг уг албан тушаалд томилохтой зэрэгцэн бусдын оюуны бүтээлийг хулгайлсан, эрдэмтдийг дарамталдаг гэх яриа цахим орчинд тархсан юм. 

Тэгвэл эрдэмтэд нэгдэн С.Чулууныг Соёлын сайдаар томилсныг эсэргүүцэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн байна. 

Тодруулбал, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор П.Дэлгэржаргал, МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Ж.Урангуа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбат, МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Идэр, МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр зэрэг эрдэмтэн судлаач С.Чулууныг Соёлын сайдаар томилсныг эсэргүүцсэн байна.

Тэд С.Чулууныг доорх гурван үндэслэлээр томилуулахгүй хэмээн эсэргүүцэж байгаа аж.