Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тамгаа гардаж авлаа

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тамгаа гардаж авлаа

Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатараас тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Ерөнхий  сайд У.Хүрэлсүх байлцав.

Энэ тухай Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар өөрийн твиттер хуудсандаа “За, ноосоо тушаачихав.  Шинэ сайдад баяр хүргэж,амжилт хүсье. Энэ албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэлээ, иргэнд хүрсэн үр дүн гаргахыг хичээж ажиллав. Яамныхандаа амжилт,эрүүл энхийг хүсье! Та нартай Монгол төрийн алтан аргамжийн уламжлалыг залгуулан ажиллах нь нэр төрийн хэрэг байлаа” хэмээн жиргэжээ.